bidmongol.mn

bidmongol.mn Америкаас авахыг хүссэн бүхнээ сонгоод захиалаарай. BIDMONGOL.MN
Утас: 7737-7777, 7255-4767

Үйлчилгээний уриа: Сонгоод захиал

Компаний эрхэм зорилго: Хэрэглэгчиддээ Америк стандартын шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт технологийг цаг алдалгүй хэрэглэх, эзэмшихэд нь туслах

Алсын хараа: Монголчуудынхаа хэрэглээний сэтгэлгээ, үйлчилгээний соёлыг шинэ түвшинд хүргэсэн, салбартаа тэргүүлэгч компани байх

Бидний үнэт зүйлс:

Хэрэглэгч, харилцагчидаа дээдлэх
Үйлчилгээний жишиг стан

дартыг мөрдөх
Манлайлагч, бүтээлч, хамт олонч сэтгэлгээг хөгжүүлэх
Шударга зарчмыг баримтлах


Танилцуулга

Манай компани нь Америкийн Нэгдсэн Улс -Монгол Улсын хооронд гадаад худалдааны үйлчилгээ эрхэлдэг бөгөөд энэ салбартаа анхдагч юм. Бид дараах төрлийн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна.

АНУ-ын бүх мужуудад байрлалтай онлайн болон онлайн бус дэлгүүрүүдээс хэрэглэгчдийн хүссэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүний судалгаа, худалдан авалт, тээвэрлэлт, хүргэлт зэрэг хэрэглэгчийн гар дээр ирэх хүртэлх бүх шатны үйлчилгээг хариуцан гүйцэтгэдэг бөгөөд хувь хүн, аж ахуйн нэгжүүдээс гадна Монголын томоохон уул уурхай, барилгын компаниудтай хамтран ажиллаж байна.
Захиалгын үйлчилгээнээс гадна Монголчууд олноор суурьшсан Сан-Франциско, Чикаго, Нью-Йорк, Денвер, Сиатл, Лос-Анжелос зэрэг хотуудаас Монгол уруу ачаа илгээмжийн үйлчилгээг үзүүлдэг. Зөвхөн агаарын илгээмжээр сард дунджаар 912 (хүлээн авагчаар) удаагийн давтамжтай, 2.8-3.5 тонн тээш ирдэг бөгөөд илгээлтийн үйлчилгээний эрэлт, цар хүрээ өсөн нэмэгдсээр байна.
Түүнчлэн чингэлэг тээврээр автомашин, сэлбэг хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд зэрэг том оврын барааг захиалагчийн хүсэлтийн дагуу худалдан авалт, хадгалалт, гаалийн бүрдүүлэлт зэрэг үйлчилгээний эцсийн шат хүртэл хариуцан гүйцэтгэдэг.
АНУ-ын зах зээлд шинээр нэвтэрч буй дэвшилтэт техник технологи, бараа бүтээгдэхүүнийг хамгийн боломжийн үнээр санал болгож, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломжийг хэрэглэгчиддээ олгож байна.
Орхон аймаг Эрдэнэт хотод захиалгын салбар төвөө нээж үйлчилгээгээ хөдөө орон нутагтхүргэн ажиллаж байна.

Бидний түүх

2008 онд Калифорни мужийн Сан Франциско хот орчмын монголчуудад ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх, АНУ-ын иргэдэд монгол гар урлал, хивс, хивсэнцэр, бэлэг дурсгалын зүйлс борлуулах зорилгоор "БидМонгол"компани АНУ-ын Калифорни мужид бүртгэлтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж, 2009 оноос албан ёсны хаяг бүхий ажлын байр, ачаа барааг стандартын дагуу хүлээж авч хадгалах агуулах, техникээр тоноглон, боловсон хүчнийг шийдэж өгснөөр Монгол дах аж ахуйн нэгж, иргэдийн хэрэгцээт бараа материал, автомашиныг агаарын болон чингэлэг тээврээр Монголуруу тээвэрлэх, импортлох үйлчилгээг эрхлэх болсон.

2010 онд Монгол Улсад "БидМонгол Экспресс"ХХК-г байгуулан, www.bidmongol.mn онлайн захиалга авах вэб системийн анхны хувилбарыг ашиглалтанд оруулснаар захиалгат худалдаа, тээвэр, импортын хэрэглэгчдэд ойр шийдэл бүхий цогц үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн.

Үйлчилгээний цар хүрээг тэлэх, чанаржуулан хялбаршуулах үүднээс 2011 онд www.bidmongol.mn онлайн захиалгын вэб системийн шинэ хувилбарыг ашиглалтанд оруулан, Орхон аймаг Эрдэнэт хотод салбар захиалгын төвөө нээн олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг хэрэглэгч та бүхэндээ хүргэх зорилт тавин ажиллалаа.

Компаний нийгмийн хариуцлага

- Бид АНУ-д суралцаж, амьдардаг Монголчуудтайгаа хамтран сайн үйлсийн аяныг өрнүүлэн Монгол дахь ахмад настан, хүүхдийн асрамжийн төвүүдэд зориулан хувцас, тоглоом, хичээлийн хэрэглэл зэрэг хандивын зүйлсийг цуглуулан Монгол уруу үнэ төлбөргүйгээр тээвэрлэн ажиллаж байна.

- Монголд үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудтай сайн үйлсийн төлөөх үйл ажиллагаанд хамтран ажилладаг.

- Спорт, урлагийн төрөл бүрийн тэмцээн уралдааныг дэмжин ивээн тэтгэгчээр оролцож байна.

Эрхэм хэрэглэгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе🛍️ Хэрэглэгч та бүхэн АНУ болон Австрали улсаас ямар ч сайтнаас бараан...
15/05/2026

Эрхэм хэрэглэгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе
🛍️ Хэрэглэгч та бүхэн АНУ болон Австрали улсаас ямар ч сайтнаас барааныхаа линкийг чатаар явуулж үнийн санал аван, худалдан авалт хийх боломжтой.

📌90981881,77377777

09/05/2026
15/04/2026

🎊Эрхэм хэрэглэгч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе! 🎉
🛍️ Хэрэглэгч та бүхэн АНУ-н ямар ч сайтнаас барааныхаа линкийг чатаар явуулж үнийн санал аван, худалдан авалт хийх боломжтой.

📌Мөн өөрөө худалдан авалт буюу бидний АНУ-дах хаяг дээр хэрэглэгч өөрийн картаар худалдан авалт хийх боломжгүй болохыг анхаарна уу.

☎️77377777, 90981881
🌐www.bidmongol.mn
📩[email protected]

🌛Эрхэм хэрэглэгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!🌛🛍️ Хэрэглэгч та бүхэн АНУ болон Австрали улсаас ямар ч сайтнаас бар...
08/04/2026

🌛Эрхэм хэрэглэгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!🌛
🛍️ Хэрэглэгч та бүхэн АНУ болон Австрали улсаас ямар ч сайтнаас барааныхаа линкийг чатаар явуулж үнийн санал аван, худалдан авалт хийх боломжтой.

📌90981881,77377777

🤗🙌🏻 МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯР, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!🫡 Эр хүн — Эр зориг — Эх орон☀️ Та бүхэндээ эрүүл энх, аз жар...
18/03/2026

🤗🙌🏻 МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯР, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

🫡 Эр хүн — Эр зориг — Эх орон

☀️ Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье!

12/03/2026
12/03/2026

🇺🇸 АНУ захиалга хэвийн явагдаж эхэллээ.
Та бүхэн захиалга өгөх барааны линкээ чатаар явуулан үнийн санал аван захиалгаа баталгаажуулна уу. 🤩

🌏Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе🌷Эмэгтэй хүн бол дэлхийг зөөллөдөг хүч, амьдралыг гэрэлтүү...
08/03/2026

🌏Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе🌷

Эмэгтэй хүн бол дэлхийг зөөллөдөг хүч, амьдралыг гэрэлтүүлдэг инээмсэглэл юм. ✨

Бүх сайхан эмэгтэйчүүддээ аз жаргал хүсье! 💐

💧Мэдлэгт дусал нэмэр Энэ цувралаараа дэлхийн алдартай брэндүүдийн танилцуулга хуурамч жинхэнэ эсэхийг хэрхэн ялгах мөн я...
03/03/2026

💧Мэдлэгт дусал нэмэр
Энэ цувралаараа дэлхийн алдартай брэндүүдийн танилцуулга хуурамч жинхэнэ эсэхийг хэрхэн ялгах мөн ямар бүтээгдэхүүн нь илүү алдартай талаар мэдээллийг админ миний бие өөрийн багахан хэмжээнд судалснаараа та бүхэнд хүргэх болно.
Таны худалдан авалтад нэмэр болно гэж найдаж байна. 😊

🎙️ Цуврал 3

Christian Dior брэндийн тухай

🔊 Яаж дуудагддаг вэ?
• Францаар: “Кристиа́н Ди-о́р” (сүүлчийн “r” маш сул сонсогдоно)
• Англиар: “Крисчэн Ди-о́р”

Christian Dior бол Францын тансаг зэрэглэлийн (luxury) хувцас, гоо сайхан, үнэртэн үйлдвэрлэдэг дэлхийд алдартай брэнд юм. 1946 онд Парист дизайнер Christian Dior үүсгэн байгуулсан.

🌸 Түүх ба онцлог
• 1947 онд Dior анхны коллекцио танилцуулж, “New Look” загвараараа эмэгтэйчүүдийн нарийн бэлхүүс, өргөн хормойтой даашинзыг дахин моодонд оруулсан.
• Энэ загвар нь Дэлхийн II дайны дараах үеийн хатуу, энгийн хувцаслалтаас огцом өөрчлөлт авчирсан.

👗 Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
• Haute couture (захиалгат өндөр зэрэглэлийн хувцас)
• Ready-to-wear (бэлэн хувцас)
• Гар цүнх (жишээ нь Lady Dior)
• Гоо сайхан, нүүр будалт
• Үнэртэн (жишээ нь J’adore)

🌍 Одоогийн байдал

Christian Dior нь Францын тансаг хэрэглээний томоохон компани болох LVMH группийн харьяанд багтдаг.
Олон улсын зах зээлд нэр хүндтэй, дэлхийн томоохон хотуудад салбартай.

✨ Сонирхолтой баримт
• Dior-ийн үнэртнүүд дэлхий даяар хамгийн их борлуулалттай тансаг үнэртний тоонд ордог.
• Олон алдартнууд Dior-ийн хувцсыг улаан хивсний ёслолд өмсдөг.

💡Christian Dior – Лого, үнэртэн, жинхэнэ/хуурамчийг ялгах нь

🖋 Лого ба бичигдэлт
• Албан ёсоор: Christian Dior
• Зарим бүтээгдэхүүн дээр зүгээр Dior гэж бичигддэг.
• Лого нь ихэвчлэн цэвэр, энгийн serif фонттой, тэгш хэмтэй, зай хэмжээ нь жигд байдаг.
• “CD” гэсэн монограм (хоёр үсэг нийлсэн тэмдэг) мөн өргөн хэрэглэгддэг.

🌸 Dior-ийн алдартай үнэртнүүд
1. J’adore – Эмэгтэйчүүдийн тансаг, цэцгэн үнэр.
2. Miss Dior – Романтик, зөөлөн үнэр.
3. Sauvage – Эрчүүдийн хүчирхэг, шинэхэн үнэр.
4. Dior Addict – Гүн, мэдрэмжтэй үнэр.

✅ Жинхэнэ эсэхийг хэрхэн ялгах вэ?

1️⃣ Сав баглаа боодол
• Хайрцаг нь чанартай зузаан картон, хэвлэл тод, бүдэг биш.
• Үсгийн алдаа байх ёсгүй.
• Пластик бүрээс нь цэвэрхэн, тэгш наалттай.

2️⃣ Лого, бичиглэл
• “Christian Dior” бичиг нь тэгш, тод, арилдаггүй.
• Үсгийн зай хэмжээ алдагдсан, бүдгэрсэн байвал сэжигтэй.

3️⃣ Лонхны чанар
• Шил нь тунгалаг, жигд зузаантай.
• Таг нь чанартай, сул биш.
• Доод хэсэгт нь batch code (үйлдвэрлэлийн код) байдаг.

4️⃣ Үнэрийн тогтоц
• Жинхэнэ Dior үнэртэн 6–12 цаг (зарим нь түүнээс урт) тогтдог.
• Хуурамч нь хурдан ууршиж, спиртийн хурц үнэр давамгайлдаг.

5️⃣ Үнэ
• Хэт хямд (жишээ нь зах зээлийн үнээс 50%+ хямд) бол ихэнхдээ хуурамч байх магадлалтай.

6️⃣ 🌐 Албан ёсны онлайн платформ

👉 https://www.dior.com/ — Dior-ын албан ёсны вэбсайт бөгөөд эндээс брэндийн бүх ангиллын бүтээгдэхүүнүүдийг үзэж, тухайн улсын e-boutique болох хувилбарт шилжиж үнэртэн, гоо сайхан, арчилгаа, аксессуар, сав баглаа боодол зэргийг захиалах боломжтой.

Address

Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн гудамж, 2Д байр 01 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 14:00

Telephone

+97690981881

Alerts

Be the first to know and let us send you an email when bidmongol.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to bidmongol.mn:

Share