Sodon.mn

Sodon.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Sodon.mn, Shopping & retail, Баянгол, Ulaanbaatar.

27/03/2026

Сэтгүүлч Амбасэлмаа гуайн алт шиг сургаал үг
-Эмэгтэй хүн бол би чамд хайртай гэж хэлэхгүй хүнээр хэлүүлэхээр тийм гоё байх хэрэгтэй ш дээ, Яршиг л байна
-Ямар ч үед чамайг гэдэг нэгнийг олох хүртлээ зовоод ч хамаагүй ганцаараа байгаарай.
Юу болсон бэ гэж асуудаг.
Зүгээр үү гээд тэвэрдэг.
Ийм зүйл боллоо гээд учирладаг.
Хоёулаа болгоно оо гээд инээдэг.
Нэг тийм найдах хүн байгаа шүү гэдэг мэдрэмж өгдөг хүн.
Хэзээ ч орхиж магадгүй биш.
Хувцасаа баглаад гардаг биш.
Уйлахаар чинь ярдаглаж ундууцдаг биш.
Яагаад байгааг чинь сонсож чамайг хэвийн болгодог хүн. Юу ч болсон хань болоод хажууд суудаг хүнээр л бид дутдаг.
Ийм хүнийг олсон байхад эд материалаас эхлээд ирэх ёстой бүхэн нь ирнэ
-Эмэгтэй хүн бол би чамд хайртай гэж хэлэхгүй хүнээр хэлүүлэхээр тийм гоё байх хэрэгтэй ш дээ, яршиг л байна гэсэн үг бол ерөөсөө л эмэгтэй хүн арчаатай байх хэрэгтэй. Гоё, цэвэр, цэмцгэр гоо байх учиртай. Бардам, эрхэмсэг, ихэмсэг, үнэ цэнтэй байх хэрэгтэй гэдгийг хоёрхон үгэнд багтаагаад хэлчихжээ.

21/04/2023
09/04/2023
Өлзийт Найман тахил. 1.    Эрдэнийн шүхэр. Бурхан болж гэгээрэхийн тулд хүн Буддын шашинд орох  ёстойг билгэдэнэ. Халуун...
09/04/2023

Өлзийт Найман тахил.
1. Эрдэнийн шүхэр. Бурхан болж гэгээрэхийн тулд хүн Буддын шашинд орох ёстойг билгэдэнэ. Халуун нар болон хур
борооноос халахлах учиртай шүхэр нь эгэл хүн Буддын шашинд орж авралд нь багтснаар нисваанисын халуун энэлгээ болон гурван муу заяаны зовлонгоос халхалагдах аврагдахыг билэгддэг. Тэгэхээр эхлээд хүн Буддын шашинд орох хэрэгтэй ажээ.
2. Хос загас. Тунгалаг уснаа дураар сэлэх хос алтан загас нь Буддын шашинд ингэж орсон хүн буяны анд нөхөдтэйгээ эв найртай, энх амгалан байж, бодь зам мөрөөр явах ёстойг билгэддэг.
3. Бумба. Дундаршгүй эд баялаг, эрдэнэсийг агуулах бумба нь бурхны шашинтан гадаад эд баялагаас илүү дотоод эд баялаг болох хутагтын долоон эд баялагийг чухалчилан хэрэглэх ёстойг заадаг. Хутагтын эд баялагт: сүсэг, шагшаабад, номонд шамдах, бусдад туслах, ичгүүр, сонжуур, билгүүний эд баялаг багтдаг.
4. Бадам цэцэг. Ус шаварнаас ургасан боловч ус шавраар эс бохиртсон бадам цэцэг нь ариун явахыг билгэдэх бөгөөд эгэл хүн хэдий зовлонт орчлонд байгаа боловч бодь мөрд орсноор дотроосоо аажим аажмаар ариусан гэгээрэх учиртайг заан сануулдаг.
5. Цагаан лавай. Нар зөв гурав эргэсэн цагаан лавай нь Бурхны хоолойд гурван зураас байдагтай адил тул бурхны зарлиг, ном эрдэнийг билгэдэнэ. Бурхны шашинтай хүн ном сургаалийг эрхэм болгон улмаар өөртөө ном эрдэнийг буй болгосноор л зовлонгоос шууд аврагдах учиртайг заадаг.
6. Өлзий утас. Гэгээрсэн бурхны зүрхэн тус газар байх бөгөөд энэ нь бурхны олсон санаанд багтамгүй эрдмийг, ялангуяа үйлийн үрийг бүрэн төгс мэдэх билгүүн ухааныг билгэдэнэ.
7. Ялалтын бадаан буюу жанцан. Дөрвөн их шумнас тухайлбал, үхлийн эзний шумнас, цогцын шумнас, мунхаг тэргүүтэн хамаг нисваанисын түйтгэрийн шумнас болон тэнгэрийн хүүгийн шумнас нарыг Бурхан бээр ялан гэгээрснийг билгэдэнэ. Өлзий утас болон ялалтын бадаанаар билгэдсэн Бурхны нийт бусын эрдэмүүдийг гагцхүү өөрийн сэтгэлд ном эрдэнийг бий болгосноор л олдог ажээ.
8. Найман хигээст алтан хүрд. Ингэж бурхны нийт бусын эрдэм чадлыг олсноор хамаг амьтныг зовлонгоос нь гэтэлгэх чадалтай болдог. Бурхны эрдэм чадлаас амьтанд хамгийн их тустай нь ном сургааль айлдах явдал тул түүнийг номын хүрдээр билгэдэнэ. Найман хигээс нь хутагтын найман мөрөөр явснаар эгэл амьтан бурхан болон гэгээрэхийг заадаг.

Та захиалгаа 80970327. 89441133 утсаар өгөөрэй

🤭🤭🚽🚽Айл бүрт хэрэгтэй 00 ариутгагч🚽 ✔бактери устгана✔ариутгана✔халдваргүйжүүлнэ✔ элдэв үнэргүй цэнхэр өнгийн ариутгагч✔ ...
09/04/2023

🤭🤭🚽🚽Айл бүрт хэрэгтэй 00 ариутгагч🚽
✔бактери устгана
✔ариутгана
✔халдваргүйжүүлнэ
✔ элдэв үнэргүй цэнхэр өнгийн ариутгагч
✔ 20 ширхэг нь 14,000₮
ХҮРГЭЛТ 5,000₮
40 ширхэгээс дээш авбал үнэгүй хүргэнэ.

📲 80970327, 89441133
ЗАХИАЛАХ ХҮМҮҮС НЬ ДУГААРАА ҮЛДЭЭНЭ ҮҮ.👉👇👌

23/05/2022
23/05/2022

Их дэлгүүрээс гарч явахад тэр хавьд байнга тааралддаг хөлгүй залуу сууж байв. “Өргөөд шат руу гаргаад өгөөч” гэхээр нь за гээд дахиад нэг хүн олох хэрэг гарав. Хоёр талаас нь өргөхгүй бол 1 хүн даадаггүй гэдгийг өөрөө сайн мэддэг аж. Хэсэг хүлээлээ зогсож туслах хүн алга. Аргаа бараад би бас гуйлаа. Шороотой хувцастай мань эр рүү ойртохыг хүсэх хүн алга. За больё би ганцаараа өргөх гээд үзье гэтэл “ахынх нь хувцас шороотой чиний хувцсыг муухай болгочихно” гэнэ. За яах вэ гээд өргөтөл яагаад ч бардаггүй. За тэгэсгээд нэг шат руу гарлаа. Намайг завтай бол хамт лавлагаа аваад өг гээд хамт оров.
Оронгуут л их дэлгүүрийн хамгаалагч үгийн зөрөөгүй гар гээд хөөж байна. Тэр хүн уг нь архи уугаагүй, зүгээр л хувцас, нүүр гар нь хиртэй гээд хүнийг шууд тэгж болохгүй байх уг нь. За тэгээд 5 давхарын ТҮЦ машин орох замд түүнийг харсан ажилчид золбин нохой ороод ирсэн юм шиг л шивнэлдээд л, дор дороо хамгаалагчийг хайцгаана. Толгойтой болгон нь ирж юу хийж байгааг нь байцаана. Уг нь тэр зүгээр л иргэний үнэмлэхний лавлагаагаа аваад улсаас өгдөг халамжийн хэдэн төгрөгөө л авах зорилготой явж байсан байгаа юм.
Энэ бүхнээс нэг зүйлийг анзаарлаа. Энэ хүмүүс сайн дураараа хүмүүсээс өөрсдийгөө тусгаарлачихдаггүй, нийгэм тэдэн рүү ар нуруугаа харуулчихсан юм байна. Би нэг 10 минут хамт байхад хүмүүсийн хандлагад дургүй хүрээд энэ хүний юу хийж явах та нарт ямар хамаа байна гээд орилмоор санагдаж байлаа. Гэтэл энэ хүмүүс өдөр бүр ийм гадуурхалтай тулгардаг гээд л бод. Энэ залуутай ер нь их таардаг. Нэг их гуйлга гуйгаад байдаггүй. Дээр нэг таарахад өөрөө мөнгөө өгөөд хаан буузаас цай аваад өгөхийг гуйж байсан. Ам нээх бүрдээ хувцсыг минь шороо болгосондоо, цагийг маань үрсэндээ санаа нь зовж байсан.
Шороо гөвөөд л арилчихдаг юм шдээ найзуудаа. Хөл гар нь бүрэн бүтэн, цэвэрхэн хувцастай, орох оронтой байгаа бол энэ мэт хүмүүсээс зугтаад байлгүй боломж байвал туслачхаж байя тэгэх үү! #Виа

Address

Баянгол
Ulaanbaatar
11000

Telephone

+97680970327

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sodon.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share